Таны брэндийг phishing-ээс хамгаална.
Байгууллагын нэр, лого, хаягаар хуурамчилсан phishing сайтуудыг автоматаар илрүүлж, нотолгоог цуглуулж, устгуулах хүртэлх бүх ажлыг гүйцэтгэдэг платформ. Домэйн + контент + зан төлөвийг шинжилж 0-100 эрсдэлийн оноо буцаахад 30 секунд хүрэлцэнэ.
Бүртгэл, төлбөр шаардахгүй. Үр дүн нь нийтэд нээлттэй, share хийх боломжтой.
Таны брэндийн манаач.
Хуурамчлагчид өдөр бүр мянга мянган домэйнийг бүртгэж, банкны болон төрийн үйлчилгээний хуудсыг хуурамчилдаг. Хэрэглэгч анзаарах үед мөнгө аль хэдийн шилжчихсэн байдаг. Бид тэдгээр сайтыг түрүүлж олдог.
Домэйн давхарга
Typosquat (homoglyph, үсэг солих, transposition…), эрсдэлтэй TLD (.click, .lol, .it.com…), брэндийн түлхүүр үг substring — 6 алгоритмаар давхарласан.
Контентын давхарга
Favicon hash → таны брэндтэй яг адил уу? Headless Chromium-аар screenshot, page title, meta-уудыг гаргаж харьцуулна.
Зан төлөвийн давхарга
Form action → credential хаашаа илгээж байна? Path enumeration → /admin, /.env, /wp-login нээлттэй үү? DNS A/MX → имэйл phishing-ийн чадавхи.
Монгол улсын phishing атлас 2026
2026 онд Монголын банк, төрийн үйлчилгээ, KFC зэрэг олон нийтийн брэндийг target хийж бүртгэгдсэн бодит phishing домэйнуудаас сонгомж. Бүгд Facebook, TikTok зар сурталчилгаагаар тарсан.
khan-mo.comCriticalCountdown цагтай хуурамч урамшуулал, нэвтрэх форм.
khanbamk.comCriticalPixel-perfect login clone — n→m typo (BANK→BAMK).
waterhc.comHigh‘Үнэлгээний асуулга’ → урамшуулал → нэвтрэх форм.
martina.todayCritical500,000₮ ‘шагнал’ — ерөнхий сайдын хуурамч мэдэгдэлтэй.
oprosmongolia.todayCriticalХан Банкны хуурамч санал асуулга → 550,000₮ ‘шагнал’.
ndtv24.it.comCriticalЗөвхөн Монголд — 5 сая ₮ цалин, ОХУ-аар хадгалагдсан.
errorpagefound.comCriticalОХУ-н хэлээр Монголчуудыг оноох хөрөнгө оруулалт.
gxcheku.comCritical650,000₮ төрийн дэмжлэг → банк сонгож баталгаажуулна.
e-mongolia.ccCriticalХан/TDB/Голомт/Trans банкны нэгтгэсэн ‘нэвтрэлт’.
mn-tdb.comHighХудалдаа Хөгжлийн Банкны pixel-perfect login form.
szjctygs.comHighТөрийн банкны нүүрний клон — credential харвэст.
canmustbuy.comHighОХУ-н хэрэглэгчдэд зориулсан Тörийн Банк клон.
promomn.clickHigh.click TLD дээр Голомт банкны ‘хожил’ скам.
mongolbnk.lolHigh.lol TLD дээр санал асуулга → урамшуулал.
quizmong.shopHigh3 хайрцагнаас сонгоно — хуурамч онцгой урамшуулал.
mongolia2026year.comCriticalХан Банкны лого, нэрээр азын хүрд тоглуулж бэлэн мөнгө амлана.
roadflowportal.comCriticalАнглиар Khan Bank лого, ‘ШАГНАЛ АВАХ’ товч — credential харвэст.
freeprizetwo.comHigh‘Өрхийн санхүүг үнэлээд бэлэн мөнгө аваарай’ — Mongolian targeting.
checkout.kf-mongolia.comHighKFC брэндээр banking checkout — Капитрон, Хаан, Голомт сонголтой.
pay.mongkf.comHighKFC брэнд + Mongolian банкны нэвтрэлт — мөн KFC брэндийг ашигласан.
mongkf.comHighKFC.mn-ийн нэр, лого, цэсийг хуулсан — checkout.kf-mongolia-руу шилждэг.
.it.com .today
domain + content + behavior → decision
Гурван давхаргатай шинжилгээ: domain нэр, сайтын контент, хэрэглэгчийн зан төлөв. Бүгд автомат, бодит цагт.
Илрүүлэх
Brand domain-аас 100-500 typosquat permutation үүсгэж WHOIS+DNS-ээр шалгана. CertStream live (удахгүй) шинэ SSL-ийг бодит цагт.
Нотлох
Headless Chromium screenshot, favicon хэш брэндтэй харьцуулах, login form action шалгах, path enumeration. Бүх нотолгоо хадгалагдана.
Устгуулах
Confirmed гэж тэмдэглэсний дараа registrar (GoDaddy, Namecheap, Freenom)-руу албан ёсны takedown хүсэлт автоматаар.
Сэжигтэй холбоос ирсэн үү?
Үнэгүй шалгана.
Аливаа URL-г оруулахад headless Chromium-аар нээж screenshot авна, WHOIS татна, favicon-ыг таны брэндтэй харьцуулна, нэвтрэх формын зан төлөвийг шалгана, нийтлэг замуудыг скан хийнэ. Хариуг 30 секундэд буцаана.
- 📷 Бүтэн хуудсын screenshot (Chromium)
- 🌍 WHOIS — registrar, нас, дуусах огноо, улс
- 🔌 DNS — A record + MX (имэйл чадавхи)
- 🖼️ Favicon hash — брэнд favicon-той тааруулах
- 📝 Form analysis — credential steal илрүүлэх
- 🗂️ Path enum — 40+ admin/login зам
- 🎯 Brand match — fuzzy + substring
- 📊 0-100 эрсдэлийн оноо breakdown-той
- 🔗 Share хийх боломжтой үр дүн
9 төрлийн арга — нэг ч phisher гарахгүй.
Зөвхөн нэг алгоритм өрсөлддөг. Бид давхарласан 9 аргаар шинжилнэ.
brand_substringБрэнд substring
khan in khanmong.com. Нэртэй нэгтгэсэн домэйнуудыг олно.
fuzzyEdit distance
khanbamk vs khanbank — Levenshtein-ээр typo илрүүлнэ.
keyword_matchТүлхүүр үг
‘bank’, ‘pay’, ‘secure’ зэрэг phishing-д түгээмэл хэрэглэгддэг үгс.
favicon_mmh3Favicon hash
Хуурамч сайт ихэвчлэн брэндийн favicon-ыг хуулдаг — fingerprint таарвал шууд илрэнэ.
cross_domain_formForm action шинжилгээ
Password оруулдаг форм өөр домэйн руу POST хийж байна уу? Credential steal-ийн том signal.
suspicious_tldЭрсдэлтэй TLD
.tk .ml .lol .click .shop .it.com — хуурамчлагчдын ихэвчлэн ашигладаг хямд TLD-ууд.
domain_ageДомэйны нас
7 хоногоос бага настай домэйн нь өндөр эрсдэлтэй. Хуурамчлагчид кампанит ажил бүрдээ шинэ домэйн авдаг.
path_enumЗамын скан
/admin, /.env, /wp-login, /backup — серверийн алдаатай тохиргоог илрүүлнэ.
cert_streamCertStream live (удахгүй)
Бодит цаг алдалгүй SSL гэрчилгээ авч буй бүх домэйнийг таны брэндийн түлхүүр үгтэй тааруулна.
Брэндээ нэмж хамгаалаа эхлээрэй.
MVP үед үнэгүй. 30 секундэд бүртгүүлэхэд typosquat скан, favicon шалгалт, screenshot бүгд автомат эхэлнэ.
Хариултууд
Энэ нь takedown үйлчилгээ мөн үү?
Тийм — гол зорилго нь брэндийн нэрийг ашигласан phishing-ийг илрүүлж устгуулах. MVP үед бид нотолгоог цуглуулна; takedown workflow (registrar, hosting abuse) удахгүй автоматжина.
Домэйнийг яаж үүсгэдэг вэ?
dnstwist permutation engine: addition, omission, replacement, homoglyph, transposition, bitsquatting, vowel-swap, hyphenation, subdomain — нэг брэндээс 100-500 хувилбар үүснэ.
False positive хэр их вэ?
Typosquat хувилбарын дийлэнх нь бодитоор бүртгэгдээгүй байдаг. Risk score болон WHOIS-ийн идэвхтэй шүүлтээр тоо хэдэн зуунаас арав хорин ширхэг хүртэл буурдаг.
Бүртгэлгүй URL шалгаж болох уу?
Тийм — /scan хуудас бүрэн нээлттэй. Login шаардлагагүй. Хэн ч холбоос оруулж screenshot, risk score, бүх мэдээллээ харж, share хийж болно.